Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ЦАХИМ ХУДАЛДААНЫ МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

"Цахим худалдааны маркетер бол дижитал орчин, технологийн үнэ цэнийг бүтээн хөгжүүлэгч юм."

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Цахим орчин дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг цахим технологид үндэслэн хөгжүүлэх, маркетингийн онол, арга зүйн мэдлэгийг хэрэглэх чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Мэдээлэл технологид үндэслэн маркетингийн үйл ажиллагааг удирдах
  • Дижитал технологи, арга хэрэгслүүдийг ашиглан, цахим худалдаа эрхлэх
  • Веб хөгжүүлэх, шинжилгээ хийх, брэнд хөгжүүлэх, сурталчлах 
  • Маркетингийн төлөвлөгөө, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх 
  • Боловсруулалт, логистикийн цахим бүтцийг хэрэгжүүлэх
  • Компъютер, график дизайны программууд дээр ажиллаж бүтээлүүд гаргах

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  •  Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдагч, төлөвлөгч, хэрэгжүүлэгч, захирал, менежер
  • Вэб хөгжүүлэгч, мэдээллийн технологич, цахим худалдааны маркетигийн менежер
  • Борлуулалт, судалгаа, сурталчилгаа, брэнд, гадаад худалдааны менежер
  • Олон нийтийн харилцааны менежер, зөвлөх, багш, судлаач
  • Цахим худалдаа эрхэлдэг компаний маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга
  • Цахим худалдааны маркетингийн менежер
  • Цахим орчны сурталчилгааны менежер, брэнд менежер
  • Гадаад зах зээлийн сурталчилгаа, борлуулалт хариуцсан менежер
  • Хэрэглэгчийн харилцааны менежер, олон нийтийн харилцааны менежер
  • Төр, улсын байгууллагад цахим орчны олон нийтийн харилцааны мэргэжилтэн

АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ҮНДСЭН АЖЛЫН БАЙР

  • Цахим худалдааны эрхэлдэг комданий маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга
  • Цахим худалдааны маркетингийн менежер
  • Цахим орчны сурталчилгааны менежер, брэнд менежер
  • Хэрэглэгчийн харилцааны менежер, олон нийтийн харилцааны менежер
  • Төр, улсын байгууллагад цахим орчны олон нийтийн харилцааны мэргэжилтэн

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас гаргасан тайланд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын салбардаа хамгийн эрчимтэй өсөн нэмэгдэж буй талбар бол цахим технологид суурилсан худалдаа, маркетингийн үйл ажиллагаа бөгөөд энэхүү хөгжлийн хандлагыг даган цахим худалдааны маркетингийн менежерийн гүйцэтгэх үүрэг өргөжин олон төрлийн ажлын байр шинээр өдөр тутам бий болж байна. 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420

                                                                                       Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420