Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ЭДИЙН ЗАСГИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ
“Эдийн засгийн математик загварчлал нь нийгэм эдийн засгийн шинжээч юм.”
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Нийгэм эдийн засгийн салбар, хөдөө аж ахуйн салбарт ажиллах, эдийн засгийн онол, математик загварчлал, мэдээлэл зүйн онолын мэдлэгтэй, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн судалгаа шинжилгээний өндөр ур чадвар эзэмшсэн, ёс зүйн төлөвшилтэй, системчилсэн сэтгэлгээний загвар бүхий хөрвөх чадвартай судлаач, мэргэжилтэн бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Нийгэм, эдийн засгийн үйл явц, хөдөө аж ахуйн болон бусад бизнесийн ба бизнесийн бус байгууллагын үйл ажиллагааг системийн хандлагаар шинжилж төлөвлөх, ирээдүйн хөгжлийн оновчтой хувилбарыг тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах
- Микро, макро эдийн засгийн тэнцвэр, үндэсний орлогын бүтэц, эдийн засгийн бүс болон салбар хоорондын орц-гарцын шинжилгээг хийх, урт болон дунд хугацааны үйл ажиллагааг оновчтой төлөвлөх арга зүйг эзэмших
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх нөөцүүдийг оновчтой удирдахын тулд үйлдвэрлэлийн орцуудын зарцуулалтын шинжилгээ хийх, байгалийн нөөцийн үнэлгээг эдийн засгийн математик аргаар тогтоох
- Бизнесийн санхүүгийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх, санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санал зөвлөмж, санхүүгийн стратеги боловсруулах
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан их өгөгдөл боловсруулах, тайлан бэлтгэх, өгөгдлийн сан байгуулах
- Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Төрийн ба төрийн бус байгууллага, банк, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжид системийн шинжээч, эконометрик ба эдийн засгийн математик загварчлалын мэргэжилтэн
- Бизнесийн байгууллагад эдийн засагч, менежер
- Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
- Дэлхий нийтийн хандлагаас авч үзэхэд, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засаг математик загварчлал, системийн шинжилгээ хийж, үр дүнг өргөн ашиглах болсон. Үүнтэй уялдан олон улсын төсөл, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд болон төрийн захиргааны төв байгууллагуудад эдийн засгийн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах алба, хэлтэст ажиллах ажлын байрны тоо жилээс жилд нэмэгдэж байна.
МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ШАЛТГААН
- Нийгэм, эдийн засгийн үйл явцыг системийн нийтийн хандлагаас шинжилж төлөвлөх, ирээдүйн хөгжлийн оновчтой хувилбарыг тодорхойлох математик загварчлалын мэргэжилтэн бүх салбарт шаардлагатай байна.
- Эдийн засгийн онолын мэдлэгтэй, математик аргууд, математик загварчлал ашиглан тооцоолол хийдэг ур чадвар нь цаашид судалгаа, шинжилгээний ажилд оролцох, гадаад, дотоодод магистр, докторын түвшний суралцахад давуу тал болно.
- Тус хөтөлбөр нь 30 гаруй жилийн турш 930 орчим мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86,8 хувь байна.
- Эдийн засгийн математик загварчлалын мэргэжил нь олон улсын болон дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр магадлагдана.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420
Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420