Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: БАНКНЫ МЕНЕЖЕР

“Банк санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм.”

Банкны менежер нь банк, банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө, эх үүсвэрийг удирдах, санхүүгийн шинжилгээ, төлөвлөлт хийх, холбогдох эрсдэлийг үнэлэх, санхүүгийн болон хөрөнгийн зах зээл дээр ажиллах ур чадвар бүхий мэргэжилтэн байна.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Банкны салбарын үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой шийдвэр гаргах, эрсдэлийг урьдчилан тооцоолох, банкны хяналтыг хэрэгжүүлэх;
  • Банкинд эх үүсвэр татах, зээлд үнэлгээ хийх, банкны ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгаж тайлагнах;
  • Төрийн мөнгөний бодлого, төв банкны үйл ажиллагааг шинжлэх;
  • ББСБ, даатгал, брокер, диллер, андеррайтерийн үйл ажиллагаа зэрэг санхүүгийн бусад байгууллагуудад мэргэжилтэн хийх;
  • Хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших;
  • Өгөгдлийг шинжлэх, тайлагнах, бие даан суралцах;

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Банкны эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч, шат шатны удирдах ажилтан 
  • Санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер
  • Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, дилер
  • Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер;

МЭРГЭЖЛИЙН  ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА 

Дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ технологийн хөгжил хамгийн түрүүнд банк, санхүүгийн салбарт нэвтэрч байна. Цахим банк, санхүүгийн үах зээлд ажиллах мэргэжилтний эрэлт хэрэгцээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 

ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН

Эдийн засаг бизнесийн сургууль нь 60 гаруй жил эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн хангалттай материаллаг бааз бүхий арвин туршлагатай. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Санхүүгийн тэнхимийн багш нарын 55% нь докторын зэрэгтэй, үлдсэн багш нар Япон, Нидерланд болон дотоодын их сургуульд докторын түвшинд суралцаж байгаа бөгөөд банк, санхүү, даатгалын салбарт ажиллаж байсан туршлагатай. 2021 онд Банк хөтөлбөрөөр анхны төгсөлтөө хийсэн бөгөөд оюутнууд дадлага хийх хугацаандаа болон төгссөн даруйд банкны салбарт мэргэжлээрээ ажиллаж эхлээд байна. 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл 1: Математик - 480

                                                                                          Хичээл 2: Англи хэл - 480