Түгээмэл асуулт хариулт
Бакалаврын өдрийн ангийн бүртгэл хэдэн хүртэл вэ ?
Элсэлтийн бүртгэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд цахимаар бүртгэнэ.
Мэргэжил сонголтыг хэдний өдрийн дотор хийх ёстой вэ ?
Мэргэжил сонголтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал цахимаар болон Улаанбаатар хот, хөдөө орон нутаг дахь элсэлтийн байршлуудад зохион байгуулна.
Ур чадварын шалгалтыг хэдний өдөр авах вэ ?
“Ландшафтын архитектур” бакалаврын хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг цахим болон танхимаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14 цагаас ХААИС-ийн төв байрны Манлайллын төвд зохион байгуулна.
Бүртгэлийн хураамжтай юу ?
- - Бүртгэлийн хураамжгүй
- - Суралцах эрхийн бичиг баталгаажуулалт 50,000 төгрөг нь сургалтын төлбөрөөс
хасагдана.
Суралцах эрхийн бичиг хэрхэн авах вэ ?
Элсэгч нь цахимаар бүртгүүлж сонгосон мэргэжлийн хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд 7 хоногийн дотор суралцах эрхээ баталгаажуулах 50,000 төгрөгийг Qpay-ээр эсвэл ХААИС-ийн ХААН банкны дансанд төлж эрхийн бичгээ авна.
Суралцах эрхийн бичиг авсан шинэ элсэгч нь оюутны бүртгэлээ хэзээ хийлгэх вэ ?
Шинээр элсэгч нь 2023 оны 08 дугаар сарын 21-өөс 28-ны өдрүүдэд student.muls.edu.mn цахим хаягаар болон бүрэлдэхүүний болон салбар сургуулийн сургалтын албанд ирж оюутны код авч, Бакалаврын оюутны суралцах гэрээ байгуулж бүртгүүлнэ.