Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэх заавар

УЛААНБААТАР ХОТООС БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн тоо хязгаартай. Онлайнаар бүртгүүлсэн бол 72 цагийн дотор ХААИС-ийн төв байранд ирж СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧГЭЭ авна.
Алхам Хөдөө аж ахуйн их сургуулийн элсэлтийн бүртгэл 2019 оны 06-р сарын 21-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
1 - р Алхам ХААИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ Үндсэн нүүр цэс дэх Шинэ элсэгч бүртгүүлэх хэсэгт Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан бүртгүүлэх товч дээр дарна.
2 - р Алхам Бүртгэлийг Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн тохиолдолд элсэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлэгчийн ЭЕШ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхитэй харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой. Сонирхож буй мэргэжлээ сонгон үргэлжлүүлэх товчийг дарна. Responsive image
3 - р Алхам Бүртгэлийг Бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл, аль бүрэлдэхүүний сургуульд ямар хөтөлбөр сонгосон, бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн онооны мэдээлэл харагдана. Бүртгэлийн хураамж төлөх товч дээр дарж бүртгэлийн хураамж төлнө. Бүртгүүлэгч хэдэн мэргэжлийн хөтөлбөр сонгосноос үл хамааран бүртгэлийн хураамж 20.000 төгрөг байна. Responsive image
4 - р Алхам Төлбөр хийх хэсэг дэх Карт эзэмшигчийн нэрийг латин үсгийн тэмдэгт ашиглан бичнэ. Картын дугаар хэсэгт гүйлгээ хийх картын 16 орон бүхий картын дугаар, CVV код хэсэгт картын ард байрлах 3 орон бүхий тоог бичнэ. Хүчинтэй хугацаа хэсэгт гүйлгээ хийх картын хүчинтэй хугацааг , И-пин код хэсэгт гүйлгээг баталгаажуулах дөрвөн орон бүхий кодыг тус тус оруулан Гүйлгээ хийх товчийг дарна. Responsive image
5 - р Алхам Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана. Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16.00 цагт ХААИС-ийн Хатан туул театрт зохион байгуулна. Responsive image

Шинэ элсэгч бүртгүүлэх

Видео танилцуулга