Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: УСНЫ НӨӨЦ, УСЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ТЭРГҮҮЛЭХ


Усны нөөцөнд тулгуурлан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариаланг эрхлэн явуулах, шаардлагад нийцүүлэн, шинжлэх ухаан, инновацад суурилсан мэдлэг, ур чадварын цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Усны нөөцийн хайгуул судалгаа, шинжилгээг эх өгөгдөл болон тандан судалгааны багаж төхөөрөмж ашиглан судлан тогтоох чадварыг эзэмшүүлнэ.
  • Бэлчээрийг усжуулах болон усалгаатай тариалангийн усалгааны машин, тоног төхөөрөмжийн хийц, технологи ажиллагааг судлан, тохируулга, өөрчлөлт хийх чадвартай байх.
  • Шингэн ба хийн насосны бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимд хяналт тавих, засвар үйлчилгээ хийх чадварыг эзэмшүүлнэ.
  • Гадаргын ба газрын доорх усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах арга зүйг эзэмшүүлнэ.
  • Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах эрх зүйн болон онол, практикийн ур чадвар эзэмшүүлнэ.
  • Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмшүүлнэ.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Усалгаатай газар тариалангийн усжуулалтын инженер
  • Усны сав газрын захиргаанд ус ашиглалтын мэргэжилтэн
  • ЗГХА –ийн харьяа Усны газарт усны нөөц, усжуулалтын инженер /мэргэжилтэн/

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Цаг уурын өөрчилөлттэй байгаа энэ цаг үед Монгол орны бэлчээр доройтож, бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэхээр Засгийн газрын “ Алсын хараа 2050 хөтөлбөр” хөтөлбөрүүдийн баримт бичигт заасан билээ. Үүнийг хэрэгжүүлэх онц чухал мэргэжлийн хөтөлбөр нь “ Усны нөөц, усжуулалт” юм.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -440

                                                                                          Хичээл 2: АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ -400