Олон арван ажил бий, түүнээс дараах 3 ажлыг нэрлэе. 1-рт, Арьс ширийг сүү идээллийн аргаар боловсруулж ашиглах судалгааг хийж үр дүнгээ практикт нэвтрүүлсэн. Ингэснээр үйлдвэрийн хорт бодисыг 50 хувь бууруулсан төдийгүй торго шиг зөөлөн арьсаар бээлий, хүрэм, малгай, гутал зэрэг бүтээгдэхүүнийг хийж байна. 2-рт, Үрийн сонголтоо оновчлон хуваарилах чадвартай үрлэх аппаратыг туршилтад нэвтрүүлсэн. Үрийг жигд нормлосноор ургацаа төлөвлөснөөр авах боломжтой байдаг. 3-рт, Малын тэжээлийн нормыг тогтоож практикт хэрэглэж байна. Энэхүү ажлын үр дүнд малын сүүний гарц, амьдын жин нэмэгдсэн бодит үр дүн гарсан.

Created with the Personal Edition of HelpNDoc: Revolutionize your documentation process with HelpNDoc's online capabilities