Тавигдах шаардлага: 

● Монгол Улсын иргэн байх; 

● Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх; 

● Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах; 

● Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах; 

● Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоѐр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх; 

● Зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх; 

Бүрдүүлэх материал: Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө. 

● Иргэний үнэмлэхийн хуулбар 

● Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл /ТАТАХ…/ 

● Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч) 

● Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт 

● Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт

● Төрсний лавлагаа /төрсний гэрчилгээний хуулбар 

● Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт 

● Хагас өнчин, эцэг эхийн аль нэг хөдөлмөрийн чадвараа алдсан суралцагчийн хувьд /эцэг, эх аль нэг нас барсны лавлагаа, хувь, хугацаа тогтоосон акт/ 

● Эцэг, эх нь хоѐулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь, хугацаа тогтоосон акт 

● 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт 

● Уралдааны эхний гурван байрт шалгарсан тухай эрх бүхий байгууллагын баримт бичиг

Created with the Personal Edition of HelpNDoc: Save time and frustration with HelpNDoc's WinHelp HLP to CHM conversion feature