62. Оюутны сургалтын зээлд хамрагдах боломжтой юу?
Төрийн сангийн боловсролын зээл болон арилжааны банкнаас боловсролын зээл авах боломжтой. Тавигдах шаардлага:
● Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх;
● Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх;
● Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх;
● Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
● Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 500 болон түүнээс дээш байх;
● Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
● Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
● Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
● Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй;
● Даатгалд хамрагдсан байх;
Бүрдүүлэх материал:
● Иргэний үнэмлэхийн хуулбар;
● Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл;
● Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь;
● Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;
● Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;
● Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт;
● Ирээдүйн зорилго тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
Created with the Personal Edition of HelpNDoc: Free PDF documentation generator