6. Төлбөрийн хөнгөлөлтийг ямар болзол, үе шаттай авах боломжтой вэ?
“2025-2026 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх журам” - ын 3.6 дахь заалтаар Бакалаврын элсэгчдэд олгох тэтгэлэг:
3.6.1 Элсэгч нь ЭШ-ын суурь хичээлд 700 ба үүнээс дээш оноотой бол эхний жилийн сургалтын төлбөрт 100 хувь, 600-699 оноотой бол 50 хувийн тэтгэлэг тус тус олгоно.
3.6.2 Босго онооны болзол хангасан элсэгчдэд сургалтын төлбөрийн дараах тэтгэлгүүд олгогдоно.Үүнд:
- Олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
- Тухайн мэргэжлийн ЭШ-1-ийн хичээлээр улсын олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
- Тухайн мэргэжлийн ЭШ-1-ийн хичээлээр хот, аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%;
- ХААИС-ийн нэрэмжит ЭШ-ын их сорилгод 1 байр эзэлсэн, босго оноо хүрсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
- ХААИС-ийн нэрэмжит ЭШ-ийн их сорилгод 2-5 байр эзэлсэн, босго оноо хүрсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 50%;
- ХААИС-ийн нэрэмжит ЭШ-ын их сорилгод 6-10 байр эзэлсэн, босго оноо хүрсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%;
- Урлаг, спортын төрлөөр олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%;
- Олон улсын хэмжээний мастер цолтой бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
- Спортын мастер, дэд мастер, спортын 1-р зэрэгтэй бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%,
3.6.3 Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элссэн оюутан шаардлага хангасан тохиолдолд боловсролын зээлийн сангийн зээл бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлт эдэлнэ.
3.6.4 Дээд боловсролын тухай хуулийн 13.3.6 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
3.6.5 Багш, ажилтны төрсөн нэг хүүхэд нь ХААИС-ийн бакалаврын хөтөлбөр, хос хөтөлбөрт элссэн тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрт 50 хувийн тэтгэлэг олгоно.
Created with the Personal Edition of HelpNDoc: From Word to ePub or Kindle eBook: A Comprehensive Guide