ХААИС нь салбартаа тэргүүлэгч, ѐс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх үүргээ хэрэгжүүлэхийн тулд бакалаврын түвшинд Философи, Хүний хөгжил, Монголын түүх, Мэргэжлийн удиртгал, ахисан түвшинд Судалгааны арга зүй, Судлаачийн ѐс зүй зэрэг хичээлээр ѐс зүйн боловсрол олгодог. Мөн зохиогчийн эрхийг зөрчихгүй байх, судалгаандаа ѐс зүйн хэм хэмжээг баримтлахад багш нар онцгойлон анхаарч ажилладаг. Хэрэв амьтан оролцуулсан туршилт хийх бол ѐс зүйн зөвшөөрөл авдаг. Гэмт хэрэг, хүний эрх, авлига, ашиг сонирхлоос ангид байх агуулгыг багтаасан сургалтууд тогтмол явагддаг.

Created with the Personal Edition of HelpNDoc: Add an Extra Layer of Security to Your PDFs with Encryption