42. ХААИС-д тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагсад оюутны хөгжлийн зээлд хэрхэн хамрагдах вэ?
Сургалтын зээл авахад тавигдах шаардлага:
● Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх
● Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
● Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
● Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
● Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 500 болон түүнээс дээш байх
● Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
● Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
● Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
● Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй
● Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
● Даатгалд хамрагдсан байх
Created with the Personal Edition of HelpNDoc: Say Goodbye to Documentation Headaches with a Help Authoring Tool