1. Малчны тухай хуулийн 4.2.5-д "Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах" гэж заасан.

2. Дээд боловсролын тухай хуулийн 13.3.6 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. 

3. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элссэн оюутан шаардлага хангасан тохиолдолд боловсролын сангийн зээл болон бусад тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Created with the Personal Edition of HelpNDoc: Streamline Your Documentation Process with a Help Authoring Tool