Оюутан өөрөө хичээл сургалтын үйл ажиллагаагаа орхигдуулахгүй нөхцөлд сургуулийн зүгээс хөдөлмөр эрхлэхийг хориглодоггүй. Хичээл сонголтоо суралцагч өөрөө программаар хийдэг тул ажиллах өдөр, цагаа төлөвлөх бүрэн боломжтой. Хэрвээ оюутны байранд амьдарч буй оюутан ажил эрхэлж байгаа бол ажиллаж буй байгууллагынхаа тодорхойлолтоо үндэслэн орой байрандаа ирэх цагаа уян хатнаар зохицуулдаг.

Created with the Personal Edition of HelpNDoc: Create HTML Help, DOC, PDF and print manuals from 1 single source