23. ХААИС-д суралцаж байх хугацаандаа стартап (start up) компани байгуулах, энтрепренер (entrepreneur) болох боломжтой юу?
Хамгийн их боломжтой. Хөдөө аж ахуйн салбарт олон шинэ санаа, шинэ бизнес, шинэ техник технологи таныг “хүлээж” байна. Бизнес талаас нь ч, технологи талаас нь ч зөвлөх, хамтрах, туслах Профессорын багууд ажиллаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Азид анхны “Амьтантай кафе”-г манай оюутан нээсэн нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. 2016 оноос хойш нийт 26 Гарааны компани байгуулагдсанаас 6 нь хувьцаат компани болж хөгжсөн. Эдгээр компаниуд нь бордоо үйлдвэрлэл, мах, сүү, малын эм, газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр ажиллаж байна.
Created with the Personal Edition of HelpNDoc: Make your documentation accessible on any device with HelpNDoc