17. Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт судалгааны туршлага, чанарыг хамгийн товчхоноор тайлбарлаж өгөөч?
ХААИС нь сургалт эрдэм шинжилгээний 68 жилийн туршлагатай, манай улсын төрийн өмчийн томоохон их сургууль юм. Сургалтын чанар, орчин, төгсөгчдийн ажил эрхлэлт, бэлтгэж буй мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ, гадаад хамтын ажиллагаа зэрэг олон үзүүлэлтээр их дээд сургуулийн үндэсний эрэмбэд чансаагаараа тавд багтсан Монгол улсын ТОП их сургуулийн нэг юм. Нийт 370-аад профессор багштайгаас 60% нь боловсролын болон шинжлэх ухааны докторууд байна. Хятад, Орос, Солонго, Япон, Канад зэрэг улсуудтай хамтарсан 46 төсөл хэрэгжиж байна.
Created with the Personal Edition of HelpNDoc: Converting Word Docs to eBooks Made Easy with HelpNDoc