Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: Программ хангамж /англи хэл дээр явагдах хөтөлбөр/
Хөдөө аж ахуйн үйл ажиллагааг автоматжуулах төсөлд
программ хангамжийн шаардлыг тодорхойлох, загварчлах, программ хангамж бүтээх,
тест, чанарын баталгаажуулалт хийх, аюулгүй байдлыг хангах, шинэчлэн хөгжүүлэх
чадвартай, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд
чиглэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Программ хангамжийн шаардлага тодорхойлох, шинжлэх
- Системийн архитектур болон өгөгдлийн сангийн загвар боловсруулах
- Программ хангамж хөгжүүлэх (вэб, мобайл, десктоп систем)
- Программчлалын хэл, хөгжүүлэлтийн орчин ашиглах
- Программ хангамжийн тест хийх, алдаа илрүүлэх, засварлах
- Чанарын баталгаажуулалт хийх
- Кибер аюулгүй байдлын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх
- Багийн орчинд ажиллах, төслийн менежментийн арга зүй ашиглах
- Хөдөө аж ахуйн үйл ажиллагааг автоматжуулах программ хангамж боловсруулах
- Шинэ технологийг бие даан судалж, тасралтгүй хөгжих
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Программ хангамж хөгжүүлэгч (Software Developer)
- Вэб хөгжүүлэгч (Web Developer)
- Мобайл аппликейшн хөгжүүлэгч (Mobile Application Developer)
- Системийн шинжээч (System Analyst)
- Программ хангамжийн инженер (Software Engineer)
- Тестийн инженер (QA/Test Engineer)
- Өгөгдлийн сангийн администратор (Database Administrator)
- DevOps инженер
- Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн
- Бизнес процесс автоматжуулалтын хөгжүүлэгч
- ERP системийн хөгжүүлэгч, нэвтрүүлэгч
- Мэдээллийн технологийн мэргэжилтэн
- Төслийн зохицуулагч, техникийн зөвлөх
- Стартап болон технологийн компанийн үүсгэн байгуулагч
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ
ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхий нийтэд дижитал шилжилт эрчимтэй явагдаж
байгаа тул программ хангамжийн инженер, хөгжүүлэгчдийн эрэлт тогтмол өссөөр
байна. Ялангуяа хиймэл оюун ухаан, их өгөгдөл (Big Data), үүлэн тооцоолол
(Cloud Computing), интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд (IoT), кибер аюулгүй
байдал зэрэг чиглэлүүдэд өндөр эрэлттэй байна.
Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг ферм,
автоматжуулсан удирдлагын систем, мэдрэгч төхөөрөмжид суурилсан хяналтын
систем, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг технологийн хэрэглээ нэмэгдэж
байгаа нь программ хангамжийн мэргэжилтний хэрэгцээг улам өсгөж байна. Цаашид хиймэл оюун ухаан, машин сургалт,
агро-технологийн программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, үүлэн систем
хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний эрэлт нэмэгдэх төлөвтэй
байна. Иймээс тус мэргэжлийг төгсөгчид дотоодын болон олон улсын хөдөлмөрийн
зах зээлд өрсөлдөх чадвартай, ирээдүйтэй мэргэжилтэн болох боломжтой.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ
ХИЧЭЭЛ:
Хичээл 1: МАТЕМАТИК, ФИКИК - 490
Хичээл 2: НИЙГЭМ СУДЛАЛ, АНГЛИ ХЭЛ - 450