Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ЭКОЛОГИЙН ТЕХНОЛОГИ
Байгалийн унаган
төрхөөрөө оршин байгаа болон хүний нөлөөлөлд тодорхой хэмжээгээр
орсон экосистемүүд дэх амьд, амьгүй хүчин зүйлсийн харилцан
үйлчлэлийг судлах, хамгаалах, нөхөн сэргээх замаар тусгай хамгаалалттай
газар нутаг (ТХГН)-ийн үндэсний сүлжээнд ажиллах, байгаль хамгааллын
менежмент хийх мэдлэг, чадвартай мэргэжилтэн, албан
хаагчид бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Экосистемийн доройтол,
бохирдлын шалтгааныг тодорхойлж тогтоох. Тухайн экосистемийн нөхөн сэргэх
чадавхыг тодорхойлох, загварчлах. Унаган төрхөд нь ойртуулсан экологийн нөхөн
сэргээлт хийх арга технологийг сургаж эзэмшүүлэх. Үүнд:
- Уул уурхайн нөхөн сэргээлт хийх
- Хөрс хамгаалах, нөхөн сэргээх
- Усан орчин нөхөн сэргээх
- Агаар орчныг цэвэршүүлэх
- Бэлчээр сайжруулах, нөхөн сэргээх
- Ойн нөхөн сэргээлт, агро-ойжуулалт
- Амьтан нутагшуулах, үржүүлэх
- Хог хаягдлын менежмент
- Нөхөн сэргээлтийн зардлыг тооцож төлөвлөх, үр өгөөжийг тодорхойлох
- Нөхөн сэргэсэн, сэргээсэн экосистемд мониторинг хийх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн мэргжилтэн
- Шинжлэх Ухааны Академи, салбар хүрээлэнгүүд
- Байгаль орчны мэргэжилтэн
- Хүрээлэн буй орчин нөхөн сэргээх мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ
ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Экологийн
технологи мэргэжил нь ойрын ирээдүйн эрэлттэй “ногоон” мэргэжлийн нэг бөгөөд
байгаль орчин өөрчлөгдөн доройтож буй өнөөгийн нөхцөлд экосистемийн доройтол,
уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой хэрэгцээ өсөн
нэмэгдэж байгаа тул ирээдүйд өндөр эрэлттэй, чухал мэргэжлийн нэг болж байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ
ХИЧЭЭЛ:
Хичээл 1: БИОЛОГИ,
МАТЕМАТИК, ХИМИ - 490
Хичээл 2: АНГЛИ ХЭЛ,
ГАЗАРЗҮЙ - 450